
Уурхайн тоног төхөөрөмжийн чанарын үнэлгээ
Машины чанарын түвшинг үнэлэх аргачлалыг судалж тогтоох онолын болон практикийн мэдлэг олгоход оршино.

Газрын тосны бүтээгдэхүүний бохирдолт
Газрын тосны бүтээгдэхүүний бохирдолт үүсэх нөхцөл, шалтгаан, бохирдолтын төрөл, багасгах, цэвэрлэх тухай онолын мэдлэг эзэмшинэ.

Газрын тосны салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа
Газрын тосны бүтээгдэхүүний боловсруулалт, тээвэрлэлт, ачилт, буулгалт, хадгалалтын технологийн үйл ажиллагааг галын аюулгүйн нөхцөл, техникийн аюулгүй ажиллагаа

Газрын тосны төсөл ашиглалт
Газрын тос, түүний бүтээгдэхүүн дамжуулах хоолой ба ГТБА-ын хүчин чадал, сав тоног төхөөрөмжийн болон насосны тооцоо хийх, сонголт хийх болон төсөл зохиох тэдгээрийг ашиглалтын талаар шаардлагатай онолын мэдлэгийг олгох.

Вулканологи
Вулкан чулуулаг тэдгээрийн ассоциаци буюу серийг таньж мэдэж, тэдгээрээр үүссэн геодинамик орчин таньж мэдэх зорилготой

Усны цооногийн тоноглол багаж хэрэгслийн сонголт
Усны өрөмдлөгийн техник, багаж хэрэгслийг судална

Алмазан өрөмдлөгийн багаж хэрэгслийн сонголт, ашиглалт
Хатуу ашигт малтмалын ордын хайгуулын үндсэн арга болох алмазан өрөмдлөгийн техник, багаж хэрэгслүүдийг технологийн дагуу сонгох, ашиглалтын нөхцлийг тодорхойлох

Алмазан өрөмдлөгийн технологийн онцлог
Баганат өрөмдлөгийн үндсэн арга болох алмазан өрөмдлөгийн технологийн горимыг боловсруулах, дээж авах, алмазан хушууг сонгох, хүндрэл осолтой тэмцэх, арилгах зэрэг асуудлуудыг судлаж эзэмшинэ.

Өрөмдлөгийн процессын хяналт, удирдлага
Өрөмдлөгийн процессыг хянах, удирдах, арга, техник хэрэгслүүдийг судлах

Өрөмдлөг олборлолтын технологийн менежмент
Өрөмдлөг олборлолтын хэтийн төлвийн үнэлгээ, технологийн хүчин зүйлүүдийн харилцан хамаарлын талаар системтэй мэдлэг олгох

Газрын тосны салбарын экологийн үнэлгээ
Экологийн шинжлэх ухааны үндэслэл, газрын тосны үйлдвэрлэлийн экологи,БОНҮ хийх, мониторинг хийх, дүгнэлт гаргах, БО-ны төлөвлөгөө хэрэгжүүлэх


ШТС, ШХТС - н байгууламж
ШТС-ын барилга, технологийн сав, шугам хоолойг холбох, угсрах ажлын стандарт, барилгын норм дүрмийн дагуу удирдан явуулж ашиглалтанд оруулах

Газрын тос, түүний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт
Газрын тос, түүний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт

Ашигт малтмалын ордын геологи
Оюутанд үйлдвэрлэлийн талаар мэдлэг олгож нэг үйлдвэрээс эхлээд тухайн салбарын хэмжээнд зохион байгуулах, шинэчлэх шийдвэр гаргах чадвар эзэмшүүлнэ