

Системийн загварчлал
Уг хичээлээр системийн загварчлах арга, алгоритм, технологитой танилцана.

Цахилгаан соронзон нийлүүлэлт
Цахилгаан соронзон нөлөөллийн тухай, цахилгаан соронзон орны орчинд цахилгаан болон электрон тоног төхөөрөмжийн ажиллагаа, тэдгээр тоноглолоос хүрээлэн буй орчинд нөлөөлөх соронзон нөлөөлөл зэргийг судлах.

Цахилгаан биш хэмжигдэхүүний хувиргалт
Цахилгаан системийн болон үйлдвэрлэлийн автоматжуулалтын технологийг процесст тохирсон мэдрэгчийн тооцоог бие даан гүйцэтгэх чадвар эзэмших.

Шугамын гэмтлийн байрлал тодорхойлох
Цахилгаан дамжуулах шугамын гэмтлийн байрлал тодорхойлох, түүний нарийвчлалийг дээшлүүлэх, үр дүнд анализ хийх, математик статискийн боловсруулалт хийх онолын мэдлэг, практик дадал эзэмшүүлэх.

Шингэн хийн динамикийн тусгай сэдвүүд
Хий ба шинж чанар, тэнцвэр, хөдөлгөөн, түүний тэгшитгэлийг бичих, урсгалын онцлогийг тодорхойлох, динамик процессийг загварчлах зорилготой

Технологийн процессын автомат удирдлага
Технологийн процессын автомат ажиллагааны үе шатыг зөв тодорхойлох, чадвар, түүнд тохирох ажиллагааны схемүүдийг зохиож чаддаг дадал эзэмшинэ

Зайн оношлогооны арга
Анагаахын мэдээллийг боловсруулах, дамжуулах, оношлогооны шинэ арга хэлбэрүүдийг практикт нэвтрүүлэх чадвар эзэмших

Тоон дохионы болосруулалт, дижитал процессор
Тоон сигналыг дүрслэх математик аппарат, дижитал процессорын архитектур, бүтэц, дизайн загварчлал

Диспетчерийн автомат удирдлагын систем
Цахилгаан станц, систем шугам сүлжээний үндсэн тоноглолын үйл ажиллагааг хянан удирдах мэдлэг олгох, удирдлагын зарчим, хэрэгжүүлэх техник төхөөрөмжийн мөн чанарыг судлах


Цахилгаан төхөөрөмжийн нийлмэл хамгаалалт
ЭХС-н орчин үед хэрэглэж буй нийлмэл хамгаалалтуудын төрөл, схем судлан хэрэгцээт хамгаалалтынхаа тооцоог хийж сурах
